Хөлбөмбөгийн ДАШТ эхэлсэнтэй холбогдуулан бид та бүхэндээ "Goal" киног санал болгож байна. Энэхүү киноны зохиолыг 2005 онд Майк Жефферис, Адриан Батчарт, Дик Клемент, Иан Ла Френайс нар бичиж, Дэнни Кэннон найруулсан бөгөөд спорт, драм төрлийн кино билээ. Киноны гол дүр хөлбөмбөгийн сонирхогч Сантьяго Муньес (Беккер) мэргэжлийн хөлбөмбөгийн багт тоглох итгэлгүй яваагаар кино эхэлдэг. Киног "Touchstone Pictures", Adidas компанитай хамтран бүтээсэн бөгөөд Adidas-ын зүгээс 50 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн нь тухай цаг үеийн хамгийн өндөр хөрөнгө оруулалтаар нэрлэгдэж байлаа.
2005 оны 10 дугаар сарын 01-нд тус кино Их Британид нээлтээ хийсэн боловч үзэгч, шүүмжлэгчдээс хангалтгүй үнэлгээ авсан. Энэхүү кино Бокс оффист амжилт муутай байсан бөгөөд дэлхий даяар 27.6 сая ам долларын орлого олжээ. Гэвч тэд бууж өгсөнгүй тус киноны хоёр, гуравдугаар ангийг 2007, 2009 онуудад бүтээж олны хүртээл болгосон нь амжилтыг олсон юм.
Сонирхуулахад, киноны гол дүр Сантьяго Муньес зохиомол дүр бөгөөд New Castle, Real Madred, Tottenham багуудад 2003-2009 онуудад тоглож, улмаар Саудын Арабын "Аль-Фатех" клубт карьераа дуусгасан ч улс төрийн шалтгаанаар баг нь Сирийн Дамаск руу нүүдэг. Тэрбээр 2015 онд нэгэн ресторанд оройн хоол идэх үеэрээ тэсрэх бөмбөгөнд өртөж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан юм. Киноны гол дүрийг Мексик жүжигчин Куна Бекер бүтээсэн билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)