Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр цэнгэлдэхэд зарагдах нэг аяга шар айрагны үнэ 50 риал буюу 45 мянган орчим төгрөгийн ханштай байгаа юм. Хямдхан сонсогдохгүй байгаа ч гэсэн Катарт цугласан хөлбөмбөгийн хорхойтнуудыг аргагүй худалдан авалт хийхэд хүргэж мэдэх юм.
Доха хот дахь 40 мянган хүний суудалтай, томоохон цэнгэлдэхэд хагас литрийн аяга бүхий шар айргаар хөгжөөн дэмжигчдэд үйлчлэх бөгөөд тэмцээнийг зохион байгуулах бусад долоон цэнгэлдэх хүрээлэнгийн үнэ тус бүр ижил байх төлөвтэй байгааг орон нутгийн мэдээллүүд мэдээлжээ. Энэ Австралиар 20 доллар болж буй юм.
Л.Сайнаа