Соёлын яамнаас зарласан "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд олон улсын болон Монголын брэнд, компаниудын шилдэг хэвлэмэл сурталчилгааны хуудсуудаар үзэсгэлэн гаргаж, энэ сарын 14-18-ний өдрүүдэд нийтэд дэлгэн харуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн үеэр хэвлэмэл, креатив сурталчилгааны ажлуудын ашигласан сурталчилгааны стратеги, техникүүдийн талаарх тайлбар монгол хэл дээр тавигдах ба уг ажлуудын хүрсэн үр дүн, амжилтын талаарх мэдээллийн хамт гаргах аж. Үзэсгэлэнг сонирхогчид он цагийн хамааралгүйгээр сонгодог хэвлэмэл сурталчилгааны ажлууд, тэдгээрийн бүтсэн техникүүдтэй биечлэн танилцаж, креатив сурталчилгааны талаар ойлголт, боловсрол олж авах боломжтой юм.
Эх сурвалж: Монголын урчуудын эвлэл