Британийн иргэн, 20 настай Жорж Шоли 24 цагийн дотор дэлхийн хамгийн олон буюу 6931 шоог эвлүүлж Гиннесийн амжилт эвджээ. Тэрбээр уг амжилтыг эвдэхийн тулд Лондоны нэгэн зочид буудлын өрөөг түрээсэлсэн гэнэ. Мөн өөрийн бүх үйлдлийг шууд дамжуулсан ажээ. Түүний өмнөх амжилтыг 2013 оноос эхлэн Канад улсын эргэн Эрик Лимбайк 5800 рубик шоог эвлүүлснээр эзэмшиж байжээ.
Шоли нь Их Британийн аварга бөгөөд Дэлхийн шооны холбооноос тодруулдаг дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй рубик шоо эвлүүлэгчдийг тэргүүлдэг байна. Дээд амжилт эвдсэнийхээ дараа тэрбээр “Эхлээд дөнгөж 12 цаг өнгөрч байхад хүмүүс надад чи дээд амжилт эвдэх гэж байна шүү дээ гэж хэлсэн. Би хариуд нь одоо 12 цаг дутуу байна. Би маш их ядарч байна гэж хариулсан ” гэжээ. Мөн тэр 7000 шоог эвлүүлэх зорилго тавьсан бөгөөд зорилгодоо хүрч чадаагүйдээ сэтгэл дундуур байгаагаа хэлжээ.
Л.Сайнаа