НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчдын уулзалтын дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэвлэлийн бага хурал хийсэн ба уг хурал дээрээ уулзалтын үеэр хэлэлцсэн чухал сэдвүүдийн тухай ярьснаас гадна сурвалжлагчдын асуултуудад өөрийн үзэл бодлоо илэрхийлэн хариулсан байна.
Түүнээс нэгэн сурвалжлагч, “Таны ОХУ-д тавьсан хориг үр дүнд хүрсэнгүй. Дайныг зогсоохын тулд таны аваад буй арга хэмжээнүүд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг зогсоож чадна гэж бодож байна уу?” гэж асуух үед,
Жо Байден, “Миний авсан арга хэмжээнүүд шууд үр дүнд хүрнэ гэж би хэлсэн удаа байхгүй. Хориг шууд үр дүнд хүрдэггүй. Би дахиад хэлье. Хориг шууд үр дүнд хүрдэггүй. Гэхдээ хориг удаан хугацаанд үргэлжлэх тусам эсрэг талдаа илүү аюултай болдог.
НАТО-гийн удирдагчид энэ тухай ярилцаж санал нэгдсэн. Бид ОХУ-ын эсрэг тавьж буй хоригоо үргэлжлүүлсээр байх болно. Хэдхэн сараар бус хэдэн жилээр үргэлжлүүлэх болно. Ингэснээр уг хориг үр дүнгээ өгч Владимир Путинг зогсоож чадна” гэж хариулжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (5)