Украины нөхцөл байдалтай холбогдуулан НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчидтай Бельги улсын нийслэл Брюссель хотод хийсэн уулзалтынхаа дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, “Намайг ерөнхийлөгч болсноос хойш АНУ Украин улсыг хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй зэвсгээр хангаад байсан билээ.
Харин уг зэвсгүүд дээр нэмээд АНУ нэг тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Украин улсад үзүүлэхээр болсон гэдгийг миний бие албан ёсоор зарлаж байна. Манай улсын хувьд 100,000 Украин дүрвэгчдийг хүлээн авахад бэлэн байгаа бөгөөд нэр бүхий Орос хүмүүст тавьсан хоригоо үргэлжлүүлэх болно.
Мөн хурлын үеэр НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид Орос-Украины дайнтай холбоотой хэлэлцсэн бүх асуудлууд дээр дуу нэгтэйгээр санал нэгдэцгээж байлаа. Бид урьд өмнө нь ийм эв нэгдэлтэй байж үзсэнгүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)