Оросын Төв Банк Москвагийн хөрөнгийн бирж оросын хувьцааны арилжаанд зориулагдаж өнөөдрөөс хэсэгчлэн нээгдэхээр болсныг мэдэгдлээ. Тус улсын хөрөнгийн бирж нь Орос-Украины дайн эхэлснээс хойш гадаадын орнуудын тэдний эсрэг тавьж байсан эдийн засгийн хоригийн улмаас сар гаруй хугацаанд хаалттай байсан билээ.
Төв Банкны хэлснээр орон нутгийн цагаар өнөөдөр 9:50-14:00 хооронд 33 хувьцааны арилжаа сэргэх юм байна. Мөн Москвагийн бирж дахин хэзээ нээгдэх тухай цагийн хуваарийн мэдээллийг өмнөх өдрүүдэд нь Оросын Төв Банкны албан ёсны вебсайт дээр нийтэлж байхаар болжээ.
Эх сурвалж: CNN