АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украин улсад өрнөж буй дайны нөхцөл байдалтай холбоотой ирэх өдрүүдэд Европ тивд хэд хэдэн чухал уулзалт хийхээр замдаа гараад байгаа билээ.
Жо Байденыг Цагаан ордноос хөдлөх үед нь сэтгүүлчид түүнээс ОХУ-ын хэрэглэж буй химийн зэвсгийн талаар ямар бодолтой байгаа гэдгийг асуух үед тэрбээр, “ОХУ-ын хэрэглэж буй химийн зэвсгүүд бол бодит аюул.
Гэхдээ онгоцонд суухаасаа өмнө би энэ тухай дэлгэрэнгүй яримааргүй байна. Гэхдээ би энэ асуудалтай холбоотой хэлэх ёстой үгсээ уулзалтын үеэр ОХУ-ын удирдагчдын өмнө хэлэх болно. Харин буцаад эх орондоо ирснийхээ дараа та бүгдтэй дуртайяа ярилцъя” гэж хэлээд “Marine One” онгоцондоо суужээ.
Эх сурвалж: CNN