Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский дайны талбар болоод буй эх оронд нь тусламж үзүүлж ОХУ-д эдийн засгийн хориг тавьсан Япон улсад талархал илэрхийлэн тус улсын хууль тогтоогчдод хандан бичлэгээр дамжуулан өнгөрсөн лхагва гарагт Япон улсын парламентын хурлын үеэр үг хэлсэн.
Тэрбээр уг бичлэгт, “Украин улсад түргэн шуурхай тусламжийн гараа сунгасан Япон улсад бид бүхэн чин сэтгэлээсээ талархаж байна. Япон бол ОХУ-д дарамт үзүүлэн хориг тавьсан Ази тивийн анхны орон байлаа. Дэлхий нийтэд энх тайван авч ирэхийн тулд та бүхнийг уг хоригоо улам чангатгана гэдэгт би итгэж байна” гэж хэлжээ. Энэхүү хуралд Япон улсын ерөнхий сайд Фумио Кишида, батлан хамгаалах болон гадаад хэргийн сайд, Украин улсыг төлөөлөн Япон улсад суугаа элчин сайд гэх мэт хүндтэй эрхмүүд оролцсон байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (5)