Дайны бодит байдлыг ямар нэгэн талын үзэл бодлыг баримтлалгүйгээр дэлхий нийтэд хүргэж байсан АНУ-ын “The Insider” гэх мэдээллийн сайтын Орос сэтгүүлч өнгөрсөн лхагва гарагт зэвсэгт мөргөлдөөний үеэр амиа алджээ.
Сэтгүүлч эмэгтэйг Оксана Баулина гэдэг байсан бөгөөд Украин улсын нийслэл Киев хотын Подольский дүүрэг дэх зэвсэгт мөргөлдөөнийг сурвалжилж байх үедээ бөмбөгдөлтөд өртсөн байна. Түүний хамт гурван энгийн иргэд бөмбөгдөлтөд өртсөн бөгөөд тэдний нэг нь нас барж үлдсэн хоёр нь хүнд шархдаад байгаа гэнэ.
The Insider мэдээллийн сайт уг эмгэнэлт хэргийн дараа,“Оксана Баулина нь Орос-Украины дайн эхэлсэн цагаас хойш Львов болон Киев хотуудад ажиллаж байсан авьяаслаг сэтгүүлч байсан. Манай хамт олны зүгээс түүний найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Бид Украин улс дахь дайны үнэн үнэнийг мэдээлсээр байх болно. Ялангуяа ард иргэд болон сэтгүүлчдийг армийн бус бүс нутагт байх үед нь бөмбөгдөн хөнөөж буй ОХУ-ын дайны гэмт хэргийг үргэлжлүүлэн мэдээлэх болно” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)