Орос-Украины дайнаас болж Европын Холбооны гишүүд болон дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнууд ОХУ-ыг удирдагчид болон олигархуудад хориг тавьж тус улс дахь хөрөнгийг нь царцаасаар байгаа билээ.
Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден уг хоригт багтаад буй хүмүүсийн нэрсийг улам нэмэхээр ажиллаж байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ пүрэв гарагт эсвэл долоо хоногийн сүүлээр АНУ-ын хориг тавьж буй Орос хүмүүсийн нэрс зарлагдах юм байна.
Уг хар жагсаалтад олон зуун хүний нэрс шинээр нэмэгдэж байгаа бөгөөд “Дума” буюу 450 гишүүдээс бүрддэг ОХУ-ын хууль тогтоох байгууллагын бүх гишүүд тэдний дунд багтаж байгаа гэнэ. Мөн уг хоригоос зайлсхийж, хувь хүмүүс АНУ-тай тохиролцон цуцлах боломжгүй.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)