Орос-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын агаарын зэвсэгт хүчин Украины иргэдийн амьдардаг ямар нэгэн цэрэг армийн холбоогүй бүс нутгуудыг бөмбөгдсөн үйлдлүүдийг Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский дайны гэмт хэрэг гэж үзэж байгаа талаараа хэлсэн. Тэгвэл тэрбээр энэ сэдвээр дахин нэг мэдэгдлийг өчигдөр хийсэн.
Владимир Зеленский, “Оросын цэргийн нисгэгчид биелүүлж буй даалгавраа ойлгохгүй байна гэдгийг дахин нэг удаа хэлмээр байна. Учир нь гэмгүй иргэдийг хөнөөх нь өөрөө маш том гэмт хэрэг. Тиймээс та нар энэ үйлдлийнхээ төлөө хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээх нь тодорхой. Би ялангуяа Мариуполь хотын дээгүүр бөмбөг хаяж буй онгоцны нисгэгчдэд зориулж эдгээр үгсийг хэлж байна. Эх орондоо энх тайван амьдарч байсан хүмүүсийг хөнөөснийхөө хариуцлагыг та нар өнөөдөр биш гэхэд маргааш хүлээх л болно. Мөн манай улсын зэвсэгт хүчин Херсон хотын ойролцоо дахин нэг ОХУ-ын байлдааны онгоцыг сөнөөсөн” гэж хэлжээ. Гэхдээ Владимир Зеленский нь уг мэдэгдлийнхээ үеэр байлдааны онгоц сөнөөсөн гэх мэдээллээ ямар нэгэн баримтаар нотлоогүй.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (6)