Европын Холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өнгөрсөн мягмар гарагт Европын хүмүүнлэгийн форум дээр, “Владимир Путины эхлүүлсэн Украин улс дахь эзлэн түрэмгийллийн үр дүн Европ тивээс хол давсан асуудлуудыг авч ирэх болно.
Кремлийн дайнаас эхлэлтэй уг дайн нь дэлхийн нийтийн хүнсний аюулгүй байдалд заналхийлж байгаа бөгөөд тус бүс нутгийн хүмүүнлэгийн хэрэгцээ аль хэдийнээ дээд цэгтээ хүрсэн. Европын Холбоо 2.5 тэрбум еврог 2024 он хүртэл дэлхийн хүнсний хомстлыг арилгахын тулд төсөвлөсөн” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)