Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн мягмар гарагт засгийн газрынхаа цахим хаяг дээр ОХУ-тай хийж буй хэлэлцээрийнхээ үе шатуудыг тайлагнасан бичлэгийг цацлаа. Тэрбээр уг бичлэг дээрээ, “Энэхүү харгис дайн зогсох ёстой гэдгийг ОХУ-д ойлгуулахын тулд бид бүх төрлийн аргуудыг хэрэглэж байна. Бидний хүнд хэцүү хэлэлцээр үргэлжилсээр байгаа. Гэхдээ шийдэлд хүрэхэд маш хол байна.
Бидэнтэй хамтарч ажиллаж ОХУ болон дэлхий нийтэд дайны нөхцөл байдлыг бодитоор харуулж буй зуучлагч нартаа талархаж байгаагаа мэдэгдье. Хэлэлцээрийн үр дүнгээс үл хамаарч бид эцсээ хүртэл эр зоригтойгоор тэмцэнэ!
Мөн бидний эсрэг эхлүүлсэн дайнд холбоотой дайнаас мөнгө олж Европын энх тайван газруудад амьдарсаар байгаа бүх оросуудын эд хөрөнгийг нь хурааж тэдний эсрэг тавьж буй хоригоо улам чангатгахыг Итали улсаас хүсэж байна. Та бүхнийг миний хүсэлтийг хүлээн авна гэдэгт итгэж байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)