АНУ болон НАТО-гийн удирдлагууд CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр Беларусь улсыг Орос-Украины дайнд нэгдэхийн тулд бэлтгэлээ базаагаад эхэлсэн тухай дурджээ. Беларусийн сөрөг хүчний эх сурвалжийн мэдээлснээр олон мянган Беларусь цэргүүд Украин улс руу нэвтрэхэд бэлэн болсон бөгөөд ойрын хэдэн хоногт довтлохоор төлөвлөж байгаа юм байна.
Одоогийн байдлаар Беларусь улсын засгийн газар Украин улс руу довтлох тохиромжтой шалтаг гаргахын тулд ажиллаж байгаа гэнэ. Мөн НАТО-гийн цэргийн өндөр албан тушаалтнуудын үзэж буйгаар Владимир Путинд энэхүү дайнд ялалт байгуулахад нь гаднын тусламж хэрэгтэй байгаа юм байна.
ОХУ–ын зэвсэгт хүчин Беларусь улсын нутаг дэвсгэрээс Кремль рүү довтолсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл тус дайралтыг хийхээсээ өмнө ОХУ-ын цэргүүд хамтарсан бэлтгэл хийх зорилготой Беларусь улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа гэх тайлбарыг тавьж байсан. Мөн Беларусь улс өмнөх сард үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж ОХУ-ын цөмийн зэвсэг болон зэвсэгт хүчнийг нь эх орондоо чөлөөтэй нэвтрүүлдэг болсон.
Европын Холбооны болон дэлхийн бусад том гүрнүүд Орос-Украины дайнтай холбогдуулан зөвхөн ОХУ-д хориг тавихгүй байгаа бөгөөд Беларусь улсыг тэдний хамсаатан гэж үзэж хар жагсаалтдаа оруулсаар байгаа. Хэрэв Беларусь улс уг зэвсэгт мөргөлдөөнд нэгдвэл тус улсын нөхцөл байдал ОХУ болон Украин улсуудын адилаар тогтворгүй болох нь дамжиггүй.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)