Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүний эрхийн албанаас өнгөрсөн даваа гарагт өгсөн мэдээллийн дагуу ОХУ-ын зэвсэгт халдлага эхэлснээс хойш 900 гаруй Украины энгийн иргэд амиа алджээ.
Гэхдээ дайны нөхцөл байдал улам ширүүсэж байгаа тул олон тооны бүс нутгуудаас нарийн мэдээлэл ирээгүй тул нас барсан гэмгүй иргэдийн жинхэнэ тоо баримт уг тооноос хамаагүй их байх магадлалтай бөгөөд ихэнх хохирогчид том бүс нутгийг хамарсан дэлбэрэлт болон бөмбөгдөлтөөс болж нас барсан гэнэ. Нас барсан иргэдээс гадна 1,496 украинчууд гэмтэж шархдан эмчлүүлж байгаа юм байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)