Швед улсын гурав дахь том хот болох Мальмёд хутга болон сүхээр зэвсэглэсэн этгээд дунд сургууль руу нэвтрэн орж хоёр хүний аминд хүрсэн хэрэг гарчээ.
Цагдаа нарын мэдээлж буйгаар аллагын хохирогчид нь сургуульд ажилладаг 50 гаруй насны эмэгтэйчүүд бөгөөд 18 настай эрэгтэй сурагчийг уг аллагад сэжиглэн баривчлаад байгаа юм байна. Одоогоор мөрдлөгийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгаа бөгөөд хэрэгтэн буу ашиглаагүй гэдэг нь тодорхой болсон гэнэ. Мөн гэмт хэргийн шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байна. Нутгийн цагаар 17:00 үед цагдаагийн газарт хүн амины ноцтой хэргийн тухай дуудлага ирсэн ба хэрэг гарах үед ус сургуульд 50 гаруй хүн байжээ. Швед улсад ийм ноцтой гэмт хэрэг маш ховор тохиолддог билээ.
Эх сурвалж: BBC