Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр өглөө телеграм дээр бичлэг цацлаа.
Тэрбээр уг бичлэг дээрээ: “Орос цэргийн нисгэгчид бол хүн биш. Тэд хоосон зүрх сэтгэлтэй. Тэдэнд мөн сүнс ч гэж байхгүй. Тэдэнд хүнийг хүн болгодог бүх зүйлс байхгүй. Тэд ямар ч гэм зэмгүй Украин хүмүүсийг өдөр бүр бөмбөгдөж байна.
Гэхдээ манай улсын зэвсэгт хүчин хүний зүрх сэтгэлгүй тэднийг маш олноор нь сөнөөж байгаа. Мөн Херсон хотод эрх чөлөөнийхөө төлөө тайван жагсаал хийж байсан ард иргэд рүү маань оросын эзлэн түрэмгийлэгчид гал нээсэн. Яг үнэндээ орос цэргүүд эрх чөлөө гэж юу байдаг гэдгийг мэдэхгүй.
Учир нь тэд бүгд Украин улсад хүчээр ирсэн. Цаазаар авахуулах ял сонссон хоригдлуудаас ялгарах юм орос цэргүүдэд байхгүй. Үүнээс гадна ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридоруудад хамтарч ажилласан бүх хүмүүст баярлалаа. Та бүхний ачаар 8,000 хүн аюулгүй газар очсон” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (23)