Украин улсын урд хэсэгт байрлах Николаев хотын хойд талд байрладаг цэргийн хуаран руу Оросын арми пуужин харважээ. Уг довтолгоог шөнийн цагаар үйлдсэн тул 200 гаруй Украин цэргүүд хуаран дотроо унтацгааж байсан гэнэ.
Одоогоор нуранги дотроос 57 шархадсан цэргүүдийг гаргаж эмнэлэгт хүргээд байгаа бол 50 гаруй цогцос олдоод байгаа юм байна. Аврах үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байгаа тул нийт хохирогчдын тоо албан ёсоор зарлагдаагүй байгаа бөгөөд цэргийн хуарантай ойрхон амьдардаг Украины иргэд мөн уг дайралтад өртжээ.
Тэгвэл энэхүү дайралтын тухай тус бүс нутгийн захирагч Виталий Ким: “Унтаж буй цэргүүд рүү пуужин харвана гэдэг бол хулчгар зангийн илрэл.
Энэ дайн бол зөвхөн зэвсэгт хүчнүүдийн хооронд өрнөхгүй байна. Маш олон гэмгүй иргэд дайны хөлд нэрвэгдэж байгаад маш их харамсаж байна.” гэж хэлжээ. Мөн уг дайралтын дараа Украин цэргүүд хуаран дотроо ч тайван амрах боломжгүй, үргэлж гэнэтийн дайралтуудад бэлдэх болсон гэнэ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (40)