Бельги улсын нийслэл Брюссель хотоос урагшаа 50 километрийн зайд оршдог Стрепи-Бракеньи гэх жижиг хотод нэгэн эмгэнэлт хэрэг тохиолджээ. Хэрэг гарах үед багт наадамд бэлдэхээр тус хотын 150-200 гаруй иргэд цуглаад байсан бөгөөд хурд хэтрүүлсэн жолооч явган хүмүүсийн хэсэг рүү орж 100 гаруй метрийн турш давхиж зургаан хүний амь насанд хүрсэн байна.
Нас барсан хохирогчдоос гадна 40 гаруй хүн уг ослоос болж гэмтсэн бөгөөд хэд хэдэн хүний эрүүл мэндийн байдал тун хүнд байгаа гэнэ. Нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлж буйгаар осол гаргасан машины жолооч болон зорчигчдыг баривчилсан ба мөрдлөгийн үйл ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлж байгаа юм байна. Мөн уг осол нь алан терроризмын зорилгогүй байсан гэдэг нь тогтоогджээ. Энэхүү аймшигт ослын дараа Бельгийн дотоод хэргийн сайд Аннелис Верлинден тэргүүтэй төр баригчид хохирогчдын гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлсэн.
Эх сурвалж: BBC