Украин улсын томоохон хотуудын нэг болох Польшийн хилээс холгүй байрладаг Львов хот руу Оросын зэвсэгт хүчин агаарын дайралт өгч эхэлсэн.
Гэхдээ Украин улсын бусад бүс нутгуудыг бодвол хамаагүй амар тайван нөхцөлд байгаа уг хот 700,000 хүн амтай боловч дайн эхэлснээс хойш 200,000 гаруй дотоодын дүрвэгчид Львов хотод суурьшаад байгаа билээ. Орос цэргүүдийн довтолгоо хотын баруун хэсгээр улам нэмэгдэж байгаа энэ үед Львов хот дахь украинчуудын өдөр тутмын амьдралыг харуулсан гэрэл зургуудыг хүргэж байна.
П.Тамир