Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олег Николенко Оросын зэвсэгт хүчний Мариуполь хотыг эзлэн түрэмгийлж буй үйл ажиллагааны тухай үгсийг өөрийн твиттер хаяг дээрээ нийтэлжээ.
Олег Нилоленко: “Тэд эхлээд хотуудыг сүйтгэж, эмнэлэг, сургууль, театр, хорогдох байр зэргийг бөмбөгдөж, энгийн иргэд болон хүүхдүүдийг алсан. Дараа нь тэд айж ядарсан хүмүүсийг өөрсдийн эзэмшиж буй нутаг руугаа хүчээр шилжүүлж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дүр зураг мэт сонсогдож байгаа биз? Үнэн хэрэгтээ энэ бол одоо цагт Мариуполь хот дахь Оросын армийн хийж буй үйлдэл” гэж бичжээ.
Харин Оросын генерал Михаил Мизинцевийн хэлж буйгаар Мариуполь хотын 60,000 гаруй иргэд өөрсдийгөө ОХУ-н газар нутагт бүрэн аюулгүй гэ үзсэн тул сайн дураараа ОХУ-ын газар нутаг руу шилжүүлэгдсэн юм байна.
Эх сурвалж: CNN