Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дэлхий даяар тархсан коронавирусын халдвар болон одоо цагт өрнөж буй Украин-Оросын дайн гэх зэрэг олон сөрөг үйл явдлууд хүн төрөлхтний аз жаргалтай, амар амгалан амьдрах хүсэлд нь заналхийлсээр байгаа билээ.
Тэгвэл НҮБ-ын тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээнээс дэлхийн 150 орноос цуглуулсан судалгааны дагуу жил бүр хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг гаргадаг. Та бүхэнд уг жагсаалтыг хүргэхэд:
- Финланд
- Дани
- Исланд
- Швейцар
- Нидерланд
- Люксенбург
- Швед
- Норвеги
- Израиль
- Шинэ Зеланд
- Австри
- Австрали
- Ирланд
- Герман
- Канад
- АНУ
- Их Британи
- Чех
- Бельги
- Франц гэх дараалалтай жагссан байна.
Мөн уг судалгаанаас хэд хэдэн сонирхолтой өөрчлөлтүүд гарсан бөгөөд тэдний нэг нь залуу хүмүүс амьдралаас аз жаргалыг мэдрэх нь багассан бол жараас дээш насны ахмадууд илүү ихээр аз жаргалтай амьдрах болжээ. Мөн хоёр жилийн турш үргэлжилж буй коронавирусын халдвараас шалтгаалж хүмүүс нэгнийгээ хайрлан энэрэх нь ихэссэн ба буяны ажилд хандив өргөх, танихгүй хүнд туслах, сайн дурын ажил хийх гэх зэрэг үйлдлүүдийн тоо цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 25 хувиар буюу огцом нэмэгдсэн байна.
П.Тамир