Эстони улсын ерөнхий сайд Кажа Каллас өнгөрсөн ням гарагт CNN-д Украин-Оросын дайны тухай ярилцлага өгчээ.
Тэрбээр Украин улсын талд байгаа гэдгээ илэрхийлсэн бөгөөд ярилцлагынхаа үеэр: “Украин улсыг дэмжихийн тулд бид чадах бүхнээ хийхийг зорьж байгаа. Путин энэ дайнд ялах ёсгүй. Аль ч улс орон дан ганцаараа энэхүү дайнд оролцохыг хүсэхгүй.
Гэхдээ Европын орнууд газар нутгаа хамгаалахын тулд нэгдэж чадвал бид хамтдаа илүү хүчтэй. Бүх орнууд боломжтой бүх түвшинд ОХУ-аас зайгаа барьж тэдний үйл ажиллагааг хязгаарлах хэрэгтэй. Одоогийн үргэлжилж буй дайны нөхцөл байдлыг ажиглахад ОХУ-ын тал энх тайвны төлөө явахгүй байгаа нь илт байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)