Австралийн Гадаад хэргийн сайд Марис Пейний өнөөдөр гаргасан мэдэгдлийнхээ үеэр ОХУ-ын 11 банк, төрийн байгууллагууд болон олигархуудад Орос-Украины дайнтай холбогдуулан шинэ хориг тавьж байгаа гэдгээ зарлалаа. Тэрбээр албан ёсны мэдэгдэл дээрээ: “Австрали улсын хориг тавьж буй байгууллагуудын жагсаалтад Оросын үндэсний баялгийн сан болон Оросын сангийн яам багтсан. Манай улс ОХУ-ын гадаад өрийг хариуцдаг бүх байгууллага дээр хориг тавих болно.” гэж хэлжээ.
Мөн Виктор Вексельберг, Олег Дерипаска гэх зэрэг Австрали улсад бизнес эрхэлдэг Оросын олигархуудад Австрали улс хориг тавьж байгаа юм байна. Энэ зэрэг хоригуудыг ээлж дараалан тавьж ОХУ-ыг эдийн засгийн хүнд байдалд оруулж буй нь Австрали улсын талаас Украин улсын нутаг дэвсгэр, бүрэн эрхийн аюулгүй байдлын төлөө дэмжлэг үзүүлж байгаагийн нэг илрэл юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)