Их Британийн Батлан хамгаалахын яамны тагнуулын үнэлгээний төвөөс Орос-Украины дайны үеэр Украин улсад байрлаж буй ОХУ-ын цэргүүд түлш, хоол хүнс гэх зэрэг хүний хэрэгцээний үндсэн бараануудын дутагдалд орж байгаа тухай мэдээллээ.
Орос цэргүүдийн хөдөлгөөн хязгаарлагдмал, мөн агаарын хүчний давуу талгүй тул уг хомстол үүсэж байгаа гэнэ. Мөн дайн эхэлснээс хойш Оросын зэвсэгт хүчнийг ажигласан дайн шинжээчдийн үзэж буйгаар Орос цэргүүд маш чадвар муутай, мэргэжлийн бус байгаа гэнэ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Украины армийн тасралтгүй өгч буй сөрөг довтолгоонууд нүүрний эгнээнд байлдаж буй Орос цэргүүдийг байрлалаа өөрчлөхөд нь хүргэж байгаа бөгөөд энэ нь Оросын армийн хүч чадлыг эрс багасгаж байгаа юм байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (8)