АНУ-ын Техас мужид 13 настай хүү хүн тээвэрлэх зориулалттай ачааны машин жолоодож байх үедээ Додж 2,500 гэх ачааны машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаснаар есөн хүний амь эрстсэн эмгэнэлт хэрэг өнгөрсөн мягмар гарагт тохиолджээ. Түүний унаж явсан машины загвар болон бусад тодорхой мэдээллүүдийг хүү насанд хүрээгүй тул цагдаагийн газраас нууцалж байгаа. Машинуудын жолоочид хоёул нас барсан бөгөөд тэд 13 болон 38 настай байжээ.
Тэрээр их сургуулийн гольфын шигшээ багийн тамирчдыг тээвэрлэж явсан бөгөөд осол гарах үед зургаан оюутан тамирчин дасгалжуулагчийн хамт нас барсан юм байна. Мөн нас барсан оюутнуудын дунд Португали болон Мексик улсын иргэд байжээ. Уг ослоос хоёр Канад оюутан амьд гарсан бөгөөд тэдний эрүүл мэндийн байдал тогтвортой байгаа юм байна. Техас мужийн хуулийн дагуу 13 настай хүүхэд жолооны ард суухыг хориглодог бөгөөд 14 настай хүүхэд жолооны дадлагад гарах боломжтой ба 15 настай хүүхэд жолооны үнэмлэхтэй хүний хараа хяналт дор машин жолоодох эрхтэй.
Эх сурвалж: BBC