Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн пүрэв гараг буюу өчигдөр өөрийн цахим хаяг дээрээ ОХУ-ын армид нэгдэж буй хөлсний цэргүүдэд хандаж бичлэг цацжээ. Тэрбээр уг бичлэг дээрээ: “Мөнгөөр үнэлэгдсэн богино амьдралаас урт удаан амьдрал илүү чухал шүү. Оросын армид нэгдэж буй чинь та бүхний амьдралдаа гаргаж буй хамгийн муу шийдвэр болж байна.
ОХУ гадаадын чадварлаг хөлсний цэргүүдийг эгнээндээ нэгтгэж байгаа хэдий ч энэ нь бидэнд хүндрэл учруулахгүй. Украины зэвсэгт хүчний эрх мэдэл одоо хүртэл эх орны минь түлхүүр цэгүүд дээр оршсоор байна. Оросын хугацаат цэргийн албан хаагчдыг бид хөнөөхийн оронд олзлон авч хорихыг илүүд үзэж байгаа. Украин улс энэ дайныг хүсээгүй. Бид зөвхөн энх тайвныг хүссэн. Бидний нөхцөл байдлыг дэлхийн бусад орнууд ойлгож байгаа гэж найдаж байна” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (8)