БНХАУ-ыг төлөөлөн Украин улсад суудаг элчин сайд Фэн Шианрон Львов дахь бүс нутгийн цэргийн захиргааны дарга Максым Козицкийтэй хийсэн уулзалтынхаа үеэр БНХАУ Украин улс руу хэзээ ч довтлохгүй гэх амлалтыг өгчээ.
Тэрээр уг уулзалтынхаа үеэр: “Хятад болон Украины ард түмэнд ээлтэй орон. Миний бие элчин сайдын хувиар Хятад улс Украин улстай эдийн засаг болон улс төрийн хувьд үргэлж сайн хамтрагч нь байн гэдгийг хэлье.” гэж хэлжээ. Мөн Украин улс дахь БНХАУ-ын элчин сайдын яам Киевээс Львов хот руу шилжин суурьшаад байгаа юм байна.
Эх сурвалж: CNN