Энэхүү цаг мөчид өрнөж буй Орос-Украины дайнаас болж хоёр улсын ард иргэд олноороо өөр улс руу дүрвэцгээж байгаа билээ. Тэгвэл тэдний төлөөлөл болж ОХУ-ын Большой театрын балетчин Ольга Смирнова эх орноо орхиж Нидерланд улсын нийслэл Амстердам хот дахь театрт ажиллахаар болжээ. Тэрбээр Европ болон Ази тивийн орнуудаар олон тоглолтуудад оролцож байсан бөгөөд Хунт Нуур, Жизель гэх зэрэг бүжгийн жүжгүүдийн гол дүрийг бүтээдэг байжээ. Мөн түүний өвөө нь Украин улсын иргэн байсан юм байна.
Ольга Смирнова уг шийдвэрийнхээ талаар: “Би эх орноосоо ингэж ичнэ гэж бодож байсангүй. Би үргэлж Оросын соёлын, түүхийн, спортын, мөн урлагийн амжилтуудаар бахархсаар ирсэн. Харин одоогийн хувьд өнгөрсөн болон ирээдүй цагийн хооронд шугам татагдсан юм шиг санагдаж байна. Гэм зэмгүй хүмүүс үхэж, гэр орноо орхиж байгааг хажуухнаас нь харахад миний сэтгэл маш ихээр өвдөж байна. Хэдийгээр миний эх орон зэвсэгт мөргөлдөөний голомтод ороогүй байгаа ч дэлхийн иргэний хувьд уг нөхцөл байдлыг тоохгүй өнгөрч Орос улсад цаашид амьдарч чадахгүй нь.” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN