АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сэтгүүлчийн асуултад хариулах үедээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинг дайны гэмт хэрэгтэн гэж хэлсэн.
Тэгвэл түүний уг үйлдлийн хариуд Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков: “Уучилж боломгүй үг хэллэг байлаа. Дэлхий даяар олон зуун мянган хүмүүсийг бөмбөгдөж хөнөөсөн улсыг төлөөлж буй ерөнхийлөгчийн амнаас гарч боломгүй үг хэллэг байлаа. Өөрсдөө дайны гэмт хэрэгтнүүд байж Владимир Путинг дайны гэмт хэрэгтэн гэж хэлэх эрх тэдэнд байхгүй.” гэж хэлжээ.
Сүүлийн үед тохиолдож буй энэ мэтийн олон үйл явдлуудаас болж АНУ-ОХУ-ын дунд баригдсан димпломат гүүрийг бага багаар шатаасаар байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (7)