АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ нэгэн том алдаа гаргаж ОХУ-АНУ-уудын хоорондын харилцааг улам хүнд нөхцөл байдалд орууллаа. Сэтгүүлч түүнээс “Та Украин улсад өрнөж буй дайныг эхлүүлсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж бодож байна уу?” хэмээн асуух үед Жо Байден: “Үгүй ээ. Өө, чи арай өөрөөр асууж ээ. Тиймээ, миний бодлоор Владимир Путин бол дайны гэмт хэрэгтэн.” гэж хариулжээ.
Үүний дараа Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки: “Ноён ерөнхийлөгчийн хувьд Украин улсын одоогийн дүр зургийг харсныхаа дараа өөрийн сэтгэл хөдлөлөөрөө ийнхүү хэллээ. Түүний үг бол ямар нэгэн албан ёсны мэдэгдэл биш.” хэмээн Жо Байдены алдааг засах гэж хичээсэн боловч амжилт олоогүй.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (6)