Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн ахлах зөвлөх өнгөрсөн лхагва гарагт Украины арми хэд хэдэн чиглэл дэх Орос цэргүүдийн эсрэг хариу цохилт өгч эхэлж буйгаа мэдэгдлээ. ОХУ-ын эхлүүлсэн Украин улс дахь дайн эхлээд гурван долоо хоногийн нүүрийг үзэж байгаа билээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк телеграм дээр нийтэлсэн мэдэгдэлд: “Украины арми ОХУ-ын зэвсэгт хүчин рүү хариу цохилт өгч эхэлсэн. Энэхүү шийдвэр нь манай улсын хувьд дайны үеэр баримталж байсан үнэт чанаруудаа өөрчилсөн гэдгийг илтгэх болно. Оросын засаг захиргааны хувьд дайны талбар дээр үхэхээс айдаггүй өөр улсын цэргүүдийг олохоор их хичээж байгаа.” гэж хэлжээ.
Мөн өнгөрсөн мягмар гарагт Их Британийн тагнуулын ерөнхий газрын мэдээлснээр ОХУ-ын арми Украин улс руу нэмэлт хүч дуудсаар байгаа бол Украины армид хүчин зүтгэх цэргүүдийн тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа гэнэ. Мөн ОХУ-ын талаас Армен, Номхон далай гэх мэт алс хол байрлах цэргүүдээ дайн руу татаж байгаа бөгөөд Сири болон бусад улсуудаас хөлсний чадварлаг цэргүүдийг эгнээндээ нэгтгэж байгаа юм байна.
Эх сувалж: CNN
Сэтгэгдэл (4)