Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский NBC-гийн сэтгүүлч Лестер Холттой хийсэн ярилцлагынхаа үеэр ОХУ-ыг аль хэдийнээ бүх улаан шугамыг давсан гэж шүүмжиллээ.
Түүнээс ОХУ-ын химийн довтолгоо нь АНУ-ыг байлдааны ажиллагаанд илүү идэвхтэй оролцоход түлхэц болох улаан шугам мөн эсэхийг асуух үед Владимир Зеленский: “Миний хувьд ОХУ манай улсын гэмгүй иргэд рүү халдаж эхэлсэн цаг мөчид бүх улаан шугамыг давсан гэж үзэж байна. Оросууд аль хэдийнээ 100-аас олон хүүхдүүдийн аминд хүрээд байна. Би энэ улаан шугам гэх зүйлийн чинь утгыг ойлгохгүй байна л даа.
Бид өөр юуг хүлээх ёстой юм бэ? Дахиад 200, 300, эсвэл 400 хүүхэд энэ дайнаас болж амиа алдахыг уу? Украинчууд бол ялагдашгүй ард түмэн. ОХУ-ын цэргүүд Киевийг эзэлсэн цагт ч бид бууж өгөхгүй тэмцлээ мөнхөд үргэлжлүүлэх болно. Бидний зүрх сэтгэл үргэлж Украин хүмүүс хэвээр үлдэнэ. Бүх төрлийн дайн энхийн замаар хэлэлцээрийн ширээний ард дуусах ёстой. Одоогийн байдлаар ОХУ-тай хийж буй хэлэлцээ үргэлжилж байгаа хэдий ч нөхцөл байдал хүнд байгаа.” гэж хариулжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (6)