Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский сайн дурын цэргүүдийг эх оронд нь ирж ОХУ-ын эсрэг хүн төрөлхтний энх тайвны төлөө тулалдахыг санал болгосноос хойш 20,000 гаруй залуус сайн дураараа Украины армид нэгдээд байна. Тэгвэл Нигери, Алжир, Сенегал гэх мэт Африк тивийн орнуудаас олон мянган эрчүүд Украины армид нэгдэж ОХУ-ын эсрэг тулалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэдний ихэнхийнх нь хэлж буйгаар одоогийн байгаа нөхцөл байдалдаа амьдарснаас Украины армид нэгдэж энх тайвны төлөө тулалдаж баатар болох нь хамаагүй дээр гэж үзэж байгаа юм байна. Мөн тэд дайн дууссаны дараа Украин улс сайн дурын цэргүүдэд иргэншил олгож эх орондоо үлдээж магадгүй хэмээн горьдлого тавьцгааж байгаа гэнэ.
Гэхдээ Африк тивийн орнууд ард иргэдээ Украин улсын армид нэгдэхийг эсэргүүцэж байгаа бөгөөд Украин улсын элчин сайдын яамуудад сайн дурынхны армид нэгдэх хүсэлтийг нь хүлээж авахгүй байх даалгаврыг өгсөн байна. Мөн Африкийн сайн дурын цэргүүд хөлсний цэргүүд биш тул Украин улс тэдэнд ямар нэгэн цалин өгөхгүй бөгөөд Европ тив рүү ирэх зардлаа тэд өөрсдөө гаргах ёстой юм байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (3)