Фокс Ньюсийн сэтгүүлчид болох 55 настай Пьер Закржевски болон 24 настай Олександра Кувшнова нар Украин улсад өрнөж буй дайны бодит байдлыг дэлхий нийтэд түгээж байх үед нь Хоренко хотод тэдний машин галд өртсөнөөр амь насаа алджээ. Мөн тэдний хамтрагч 39 настай Бенжамин Халл хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдсэн.
Пьер Закржевскигийн хувьд Ирак, Сири, Афганистан гэх мэт олон улсад дайны талбар дээр ажиллаж байснаараа алдартай бөгөөд зураглаач, гэрэл зурагчин, продюсер, редактор, инженер гээд бүхий л байр суурин дээр ажилладаг авьяаслаг нэгэн байжээ. Харин Олександра Кувшновагийн хувьд өсөх ирээдүй сэтгүүлч байсан ба Фокс Ньюсийн хамт олонтой өмнөх сараас эхлэн хамтран ажилласан юм байна. Тэд Украин улс дахь дайны талбар дээр амиа алдсан анхны сэтгүүлчид биш бөгөөд өмнөх ням гарагт АНУ-ын иргэн 50 настай Брент Рено гэх сэтгүүлч суманд өртөж амь эрстсэн.
Эх сурвалж: BBC