Өмнөд Солонгосын мэдээлж буйгаар Хойд Солонгос лхагва гарагийн өглөө үл мэдэгдэх пуужин харвах оролдлого хийсэн ч хөөрөх үедээ пуужинд нь алдаа зааж бүтэлгүйтсэн гэнэ. Хэрэв уг туршилт амжилттай болсон бол энэ жил Хойд Солонгосын зүгээс хийсэн арав дахь пуужингийн туршилт болох байсан. Тэд хамгийн сүүлд хоёрдугаар сарын 26 болон гуравдугаар сарын 4-нд хоёр пуужинг хөөргөж амжилттай туршсан.
АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан уг амжилтгүй болсон пуужингийн туршилтын тухай нарийвчлан судалж байгаа бөгөөд тус хоёр улсын арми Солонгосын хойг болон эргэн торных нь бүсээр баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах системийг дуурайлган хийж гэнэтийн дайралтаас урьдчилсан сэргийлэх ажлуудыг хийж байгаа юм байна.
Эх сурвалж: CNN