Украин улсын Батлан хамгаалахын сайд Алексей Резников манай улсын цагаар өнөөдөр орой зохион байгуулагдах НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалахын сайдуудын хурлын үеэр сайдуудад хандаж үг хэлэхээр болжээ.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар тэрбээр хэлэх үгээ бичлэг хэлбэрээр аль хэдийнээ бэлдчихсэн байгаа бөгөөд хурлын үеэр уг бичлэгээ цацах юм байна. Бельги улсын нийслэл Брюссельд болох НАТО-гийн уулзалтаар гишүүн орнуудын төлөөлөгчид Украин улсын дайнаас шалтгаалсан хямралын үр дүнг уг дайнаас шалтгаалан ирээдүйд гарч болзошгүй үр дагавруудыг хэлэлцэх юм байна. АНУ-ыг төлөөлж тус улсын ерөнхийлөгч Жо Байден болон Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар уг хуралд оролцоно.
Эх сурвалж: CNN