Өчигдөр буюу гуравдугаар сарын 15-д Украин улсад дайн ид өрнөж байх үеэр Словени, Польш, Чех болон Украин улсын тэргүүнүүд цуглаж уулзалт зохион байгуулсан.
Эдгээр улсын тэргүүнүүд Украины нийслэл Киев хот руу галт тэргээр очсон бөгөөд уулзалтын дараа Чех улсын ерөнхий сайд Петр Фиала, “Энэхүү уулзалтын хамгийн гол зорилго нь дайны хүнд хэцүү үед Украин улсыг ганцаараа биш шүү гэдгийг нь батлан харуулах байсан. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй биечлэн уулзах боломж олдсон нь надад нэр төрийн хэрэг байлаа.
Бид украинчуудын эр зоригийг маш ихээр үнэлж байгаа бөгөөд цаашид хүүхэд болон эмэгтэйчүүдийг дүрвэгчийн хувиар эх орон руугаа үргэлжлүүлэн нэвтрүүлэхээс гадна бусад төрлийн тусламжуудаа зогсоохгүй” гэж хэлжээ. Одоогийн байдлаар 250,000 гаруй дүрвэгчид Украин улс руу Чех улс руу нэвтрээд байгаа билээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)