ОХУ-ын гадаад хэргийн яам өөрийн твиттер хаяг дээрээ Канад улсын ерөнхий сайд Жастин Трюдо, Гадаад хэргийн сайд Мелани Жоли, Батлан хамгаалахын сайд Анита Ананд нарыг улсынхаа хилээр нэвтрүүлэхгүй байх тухай шийдвэрийг гаргасан байна.
Канад улс албан ёсны ерөнхийлөгчгүй бөгөөд Английн хатан хаан хоёрдугаар Элизабет тус улсын хатан хааны үүргийг гүйцэтгэдэг. Тэдний тайлбарлаж буйгаар эдгээр хүмүүс нь ОХУ-ын талаас өчигдөр гаргасан хар жагсаалтад АНУ-ын 12 төр баригчдын хамт багтсан гэнэ. Канад улсын хувьд ОХУ-ын зүгээс Украин улсад өрнүүлж буй зэвсэгт халдлагыг нь хатуу шүүмжилж ОХУ-д эдийн засгийн хориг тавиад байсан билээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)