Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр буюу гуравдугаар сарын 15-нд Зүүн Европын Словени, Чех, Польш гэх улсуудын ерөнхий сайдуудыг эх орондоо хүлээн авч уулзсан.
Тэгвэл энэхүү уулзалтынхаа дараа Владимир Зеленский: “Дайны хүнд хэцүү цагт манай улсад зориг гарган надтай уулзаж санал бодлоо хуваалцсан Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий, Словений ерөнхий сайд Янез Янша, Чехийн ерөнхий сайд Петр Фиала нарт талархаж буйгаа илэрхийлж байна.
Уулзалтын үеэр бид өөрсдийн аюулгүй байдлын баталгаа болон Европын холбооны ирээдүйн талаар хэлэлцэх үедээ үргэлж санал нэгдэж тэднийгээ баталгаажуулж байлаа. Би тэдэнд чин сэтгэлээсээ итгэж байгаа. Тэдний тусламжтайгаар бид эерэг үр дүнд хүрч чадна. Тэдэн шиг нөхдүүдтэй байсан цагт Украин улс энэхүү дайнд ялалт байгуулах болно.” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (5)