ОХУ-ын гадаад хэргийн яамны мэдээлснээр тэд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй тус улсын эрх баригчдад хориг тавьж байгаа юм байна. Тэд энэ тухайгаа, “ОХУ-ын дээд албан тушаалтнуудыг АНУ-ын талаас улс орон руу нь нэвтрэхийг хориглосноос гадна бусад олон төрлийн хоригуудын хариуд манай улсын зүгээс 2022 оны гуравдугаар сарын 15-аас эхлэн АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Штабын удирдагчдын нэгдсэн хорооны дарга Марк Милли тэргүүтэй хүмүүст хориг тавьж байгаа гэдгээ зарлаж байна.
Хэрэв тэд манай улсын үндэсний эрх ашигт нийцсэн санал тавибал бид албан АНУ-тай ёсны холбоогоо үргэлжлүүлэхээс татгалзахгүй. Шаардлагатай бол эдгээр ХАР жагсаалтад орсон хүмүүсийн статустай асуудлыг нэн даруй шийдвэрлэж дээд түвшний харилцаа холбоотой ажиллана.” гэжээ.
ОХУ-ын хар жагсаалтад багтсан АНУ-ын дээд албан тушаалтнуудын бүтэн жагсаалтыг хүргэхэд:
- АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден
- Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен
- Батлан хамгаалахын сайд Ллойд Остин
- Штабын удирдагчдын нэгдсэн хорооны дарга Марк Милли
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан
- Тагнуулын төв газрын дарга Уильям Бёрнс
- Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки
- Байдены үндэсний аюулгүй байдлын олон улсын эдийн засгийн зөвлөх Далеп Сингх
- АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн зохион байгуулагч Саманта Пауэр
- Жо Байдены хүү Хантер Байден
- Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон
- Төрийн сангийн дэд дарга Уолли Адейемо
- Экспорт-импорт банкны ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга Рета Жо Льюис нар багтжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)