АНУ-ын зүгээс Орос-Украины дайны үеэр Беларусь улсыг ОХУ-ыг дэмжин хамтран ажиллаж хүний эрхийг үл тоож, хүн төрөлхтний энх тайвны эсрэг ноцтой зөрчил гаргасан хэмээн үзсэн тул Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко болон түүний эхнэр Халина нарт шинэ хориг тавилаа.
Уг хоригийн хүрээнд тэдний АНУ дахь өмч хөрөнгө, ашиг сонирхол бүрэн идэвхгүй болох бөгөөд тэд АНУ руу нэвтэрч америкчуудтай ямар нэгэн гүйлгээ хийх боломжгүй болж байгаа юм. Мөн энэхүү хориг нь АНУ-ын талаас Александр Лукашенкод оногдуулж буй анхны хориг биш билээ.
Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Польш-Украины хил дээр үүссэн цагаачдын асуудал дээр Беларусь улс хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж АНУ үзсэн тул Александр Лукашенко болон түүний гэр бүлийн гишүүдэд хориг тавиад байсан.
Эх сурвалж: CNN