Бүгд Найрамдах Өмнөд Солонгос улсын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Бу Сын Чан өнөөдөр хийсэн богино мэдэгдлийнхээ үеэр БНСУ-ын зүгээс Украин улс руу байлдааны хэрэгслүүдийг нийлүүлэхээр болсон тухай дурдсан.
Украин улсын хувьд ОХУ-ын зэвсэгт хүчний халдлагад өртөөд гурав дахь долоо хоногийнхоо нүүрийг үзэж байгаа билээ. Эдгээр дайны хэрэгслүүд нь нийт 800,000 америк долларын (2.3 тэрбум төгрөг) үнэтэй бөгөөд сумны хамгаалалттай хантааз, дуулга, майхан, хөнжил, орны даавуу, цэргийн зориулалттай амархан мууддаггүй хоол хүнс, анхан тусламжийн хэрэгсэл, эм зэрэг хүний амь хөнөөх зориулалтгүй бараануудаас бүрдэж байгаа юм байна. Гэхдээ уг их хэмжээний тусламжийн барааг хэрхэн зөөвөрлөх талаарх эцсийн шийдвэр гараагүй байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN