Өмнөд Солонгосын хамгийн том агаарын тээврийн компани болох Кореан эйр компани ОХУ-ын Москва болон Владивосток хотууд руу чиглэсэн бүх төрлийн нислэгүүдээ дөрөвдүгээр сарыг дуустал түр хугацаагаар цуцалж байгаа гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.
Энэхүү шийдвэр нь ОХУ руу чиглэсэн ямар нэгэн эдийн засгийн хаалт биш бөгөөд Кореан эйр компанийн зүгээс эд хөрөнгө, ажилчид, болон үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилготой уг шийдвэрийг гаргасан гэнэ. Мөн Кореан эйр компанийн онгоцнууд ОХУ болон Украин улсын газар нутаг дээгүүр нисэх боломжгүй болсноор Сөүлээс Европын орнууд руу чиглэсэн нислэгүүд БНХАУ, Казахстан, Турк улсуудыг дамжих агаарын замаар нисэж энгийн үеэсээ 2 цаг 45 минутаар их хугацааг зарцуулж байгаа юм байна. Үүнээс гадна Хойд Америкийн орнуудаас Өмнөд Солонгосын чиглэлд нисдэг онгоцнууд Аляск болон Номхон далайн дээгүүр чиглэлээ өөрчлөн нисэх болсноор дайны өмнөх үеэс ойролцоогоор 2 цаг илүү удаан нисэж байгаа юм байна.
Эх сурвалж: CNN