Чехийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Вацлав Смолкаг өнгөрсөн ням гарагт Чех улс Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа нэмэгдүүлж 31.5 сая америк долларын (91.3 тэрбум төгрөг) үнэтэй барааг илгээхээр болсон гэнэ.
Тэрээр ямар төрлийн барааг илгээх тухай нарийн мэдээллийг өгөхөөс татгалзсан бөгөөд Чех улсын зүгээс Украины талд нэн даруй шаардлагатай бараагаар туслахыг хүсэж байгаа юм байна. Бүгд Найрамдах Чех улс нь хоёрдугаар сарын 26-д 8.5 сая америк долларын (24.6 тэрбум төгрөг) үнэтэй зэвсгийг Украин улсын сонгосон бүс нутгуудад нийлүүлээд байсан. Эдгээр зэвсгүүдийн ихэнх хэсгийг пулемёт, автомат буу, гар буу, мэргэн буудагчийн винтов зэрэг эзэлж байсан талаар Чехийн ерөнхий сайд Петр Фиала өнгөрсөн сард мэдэгдсэн.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)