Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар ОХу-ын эсрэг тавьсан хоригоо улам чангатгах талаар хэлэлцэж санал нэгдсэн байна. АНУ, Франц тэргүүтэй олон орнууд ОХУ-ын эхлүүлээд байгаа Украин улс руу чиглэсэн дайных нь тухай эсрэг байр сууриа илэрхийлж ийм шийдвэрийг гаргаад байсан.
Мөн хоёр улсын удирдагчид Украин улсыг дэмжиж байгаа бөгөөд дайныг дуусгах тухай нэгдмэл байдалтай ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг Францын Елисей ордны мэдэгдэл дурдсан. Эммануэль Макрон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хийсэн дайныг зогсоох тухай уулзалтаасаа нэг хоногийн дараа уг мэдэгдлийг хийсэн нь тэдний хэлэлцээр амжилтгүй болсныг илтгэж байна. Одоогийн байдлаар хоёр улс ямар түвшний хориг тавих тухайгаа олон нийтэд зарлаагүй байгаа боловч ойрын өдрүүдэд бүх юм тодорхой болно.
Эх сурвалж: CNN