Австралийн гадаад хэргийн сайд Марис Пейний мэдээлснээр тус улс нь Орос-Украины дайны улмаас Оросын олигорхууд, тэдний гэр бүл, болон хэд хэдэн бизнес эрхлэгчдийн эсрэг хориг тавьж байгаа гэнэ. Энэхүү хоригт Роман Абрамович, Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер Оросын томоохон агаарын тээврийн нэг болох Россия компанийн тэргүүлэгч Дмитрий Лебедев гэх мэт 33 хүний нэрс багтсан байна.
Уг шийдвэрийнхээ тухай Марис Пейн: “Эдгээр олигархууд нь дайныг эхлүүлэгч ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй дотно харилцаатай бөгөөд 2014 оноос хойш Украинд тохиолдсон Кремлин дэх дайныг дэмжиж аль эсвэл тэндээс ашиг хүртсээр ирсэн. Тиймээс ОХУ-ын эдийн засаг стратегийн хувьд өндөр аж холбогдолтой хүмүүсийн эсрэг хориг тавих амлалтаа албан ёсоор биелүүлж байна.” гэжээ. Мөн Австрали улсаас гадна Европын Холбооны орнууд, Их Британи, АНУ, Канад, Шинэ Зеланд гэх зэрэг орнууд Оросын олигархуудын эсрэг хориг тавиад байгаа юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)