ОХУ болон Украин улсын хооронд өрнөж буй дайн эхлээд гурав дахь долоо хоног руугаа орж хоёр тал их хэмжээний хохирол амсаад байна. Дайныг хэлэлцээрийн аргаар зогсоохын тулд энэ сарын эхэнд хоёр талын төлөөлөгчид Беларусь улсад уулзалт хийсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй.
Тэгвэл өнөөдөр буюу даваа гарагт Орос-Украины талууд дахин хэлэлцээрийн ширээний ард суух болсныг Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк мэдэгдлээ. Түүний хэлснээр: “Дайныг зогсоох ээлжит уулзалт цахим хэлбэрээр явагдахаар боллоо.
Хоёр талын төлөөлөгчид нэг дор цуглахгүй бөгөөд уг хэлэлцээрийг зохион байгуулах ажлын хэсгүүд тогтмол ажиллаж байна. Гуравдугаар сарын 14-д хэлэлцээр хийж урьдчилсан дүнгүүд нэгтгэн танилцуулах болно.” гэжээ.
П.Тамир
Сэтгэгдэл (2)