Украины Мариуполь хотын төрөх эмнэлгийг Оросын нисэх хүчин бөмбөгдсөн. Энэ эмнэлэгт олон арван жирэмсэн эх амаржихаар хэвтэж байсан гэдгийг Украины хэвлэлүүд мэдээлсэн.
Тулгар эхчүүдийн дунд инстаграмын од Мариана Вишегирская байсан билээ. Харин ОХУ-ын зүгээс Мариуполийн эмнэлэгт агаараас цохилт өгөөгүй, энэ бүхэн Украины өөрсдийнх нь зохион байгуулсан "жүжиг" хэмээн мэдэгдэж байв. Үүнийг Украинчууд эрс үгүйсгэж байгаа юм. Тэгвэл Мариана Вишегирская гуравдугаар сарын 11-ний 22.00 цагт амаржиж охинтой болжээ. Мариана охиндоо Вероника хэмээн нэр өгсөн байна.
П.Тамир